Т.ЮМЖИРДУЛАМ

Хуваалцах
Жиргэх

🥰Олон улсын👧 охидын өдрийг тохиолдуулан аймгийн🙋‍♀️ Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс аймгийн БСУГ-тай хамтран ерөнхий боловсролын сургуулиудын Охидын зөвлөлийн ✍👧 охидтой хийсэн цахим уулзалт, сургалт, хэлэлцүүлгээс хойш 55 ОХИН цахимаар холбогдож сэтгэл зүйчээс маань зөвлөгөө, мэдээлэл авчээ. Үүнд:

1. Үерхэл нөхөрлөлийн тулгамдсан асуудал
2. Мэргэжил сонголт
3. Гэр бүл, дотно хүмүүстэй харилцах харилцааны зөрчил
4. Өөрийн үнэлэмж, харилцааны чадвараа хэрхэн нэмэгдүүлэх… гэх мэт сэтгэл хөдлөл зан үйлийн тулгамдсан асуудлаар зөвлөгөө мэдээлэл өгсөн байна.

🤗Цаашид бид БСУГ-тайгаа хамтран өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн сэтгэл зүйн үйлчилгээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
🤗 6-8 ангийн сурагчдад ‘Эрдэнэсийн орноор аялахуй” 💌👧👦
🤗 9-12 ангийн сурагчдад ” Охид хөвгүүд ба Улаан шугам” сэтгэл заслын сургалтууд
🤗Өндөр бүтээмжтэй дадал хэрхэн төлөвшүүлэн, сэтгэл зүйгээ удирдах нь хувь хүүхдийг хөгжилрүү чиглэсэн тус тус сургалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. 🤗🥰

👶👧🧑Хүүхэд бүхэн жаргалтай байж, эрүүл сэтгэл зүйг төлөвшүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе. 🤗🥰

Сэтгэл зүйч Т.Юмжирдулам 🤳86257373