СОЁЛЫГ ТҮГЭЭЕ-2022

Хуваалцах
Жиргэх

💁‍♀️ Монголчууд эртнээс Эх дэлхийгээ аргадан баясгаж сав ертөнц, шим ертөнцийн зүй тогтол, шүтэн барилдлагын учгыг үр хойчдоо ойлгуулан таниулж, өөрсдөө үлгэрлэж ирсэн үнэт өвтэй ард түмэн.

💁‍♀️ Монголчууд уул, толгодоо хайрхан хэмээн хүндэлж, ус горхио рашаан хэмээн дээдэлж, ой модоо баян хангай минь хэмээн авгайлж аз хийморь, буян заяагаа даатган хүндлэл үйлдэж ирсэн өв соёлтой ард түмэн.

💁‍♀️ Энэ их өв соёлыг тээж, түгээж, дэвжээж яваа хүмүүс бол Монгол ээжүүд. Ээжүүд бид нарандаа залбирч, од эрхэстээ сүсэглэн цай, сүүгээ дээжилж, дөрвөн зүг найман зовхисын лус савдагаа аргадан идээ ундаа өргөж, эх байгальтайгаа холбогдсон хүйн холбоогоо ерөөл залбирлаараа бөхөлж яваа эрхэм үйлстэнгүүд.

💁‍♀️ Иймийн учгаар аймгийн ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО 2020 онд цахим орчинд эхлүүлсэн СОЁЛЫГ ТҮГЭЭЕ нөлөөллийн ажлаа үргэлжлүүлж “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ. Энэхүү нөлөөллийн арга хэмжээнд 18 сумын эмэгтэйчүүдийн зөвлөл, 19 сумын 151 байгууллагын 450 гаруй эмэгтэйчүүд нэгдлээ.

💁‍♀️ Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, аймгийн Засаг даргын Тамгын газарт баярлалаа.

💁‍♀️ МОНГОЛ улсын Ерөнхийлөгч УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН хэлсэн “…ТЭР БУМ МОД хөдөлгөөн өрнөснөөр иргэдийн экологийн боловсрол, ахуйн соёл, төлөвшил шинэ шатанд хүрэх ёстой” 🌲🌳🌴 гэсэн үр дүнрүү тэмүүлж аймгийн ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО хүүхэд залууст экологийн боловсрол олгох, эх дэлхийгээ хайрлан хамгаалахын учгыг таниулах ажлыг түүчээлэхийн хамт 🌲🌳🌴 МОД тарих, арчлах, хайрлан ургуулах ажлыг ч бас түүчээлэн ажиллах болно оо.

ТА ч бас УРИАЛГАД нэгдээрэй, цааш түгээж өгөөрэй.

ЭМЭГТЭЙЧҮҮД бид НИЙГМИЙГ өөрчилж чадна.