Монгол улсын Гавьяат багш Г.ОЮУН

Хуваалцах
Жиргэх

Өвөрхангай аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар 10 гаруй жил ажиллаж охид, эмэгтэйчүүдийн сайн сайханы төлөө зүтгэж явсан эрхэм хүмүүн Гаваагийн Оюун Танд Өвөрхангай аймгийн охид эмэгтэйчүүдийнхээ нэрийн өмнөөс эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж Монгол улсын Гавьяат багш хэмээх эрхэм алдарыг хүртсэнд халуун баяр хүргэе ээ.

Өвөрхангай аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажилласан 10 гаруй жилийн хугацаанд эрхэм Таны хийж хэрэгжүүлсэн олон ажлуудыг өнөөдөр бид бахдан суугаадаа баяртай байна.

Г.Оюун дарга аймгийн төвд анхны “Соёлжих танхим” байгуулж эмэгтэйчүүдэд зориулсан сургалт, соён гэгээрлийн ажлыг эхлүүлж байсан байдаг.

Мөн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дэргэд “Хоршоо” байгуулж, тус хоршоо нь Өвөрхангайдаа “анхны өөрийгөө санхүүжүүлэх чадвартай аж ахуй нэгж” болж байсан төдийгүй эмэгтэйчүүдийн байгууллагаа шилжилтийн хүнд бэрх үед санхүүжүүгийн эх үүсвэртэй байлгах боломжийг бүрдүүлж өгсөн гээд Г.Оюун даргын санаачилж, хийж хэрэгжүүлсэн охид эмэгтэйчүүдийн сайн сайханы төлөөх үйл хэрэг бүхнээр бахархаж байна.

Мөн эмэгтэй хүн бүр сайн ээж байх, сайн ажилтан байх, олны дунд биеэ зөв авч явах, гоо сайхан байх, бусадтай эелдэг харилцах, санаа бодлоо, үг хэлээ зөв сайхан, эмх цэгцтэй илэрхийлэх чадварт охид эмэгтэйчүүдийг суралцахад өөрөө манлайлан үлгэрлэж ирсэн бөгөөд одоо ч биднийхээ үлгэрлэл болсон ач ерөөлт эрхэм УДИРДАГЧ, эрхэмсэг БҮСГҮЙ, эрхэм нэгэн ЭЖИЙ ийнхүү төрдөө үнэлүүллээ.