Өвөрхангай аймгийн ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛийн дарга Содномдоржийн Ундрах эмэгтэйчүүдээ манлайлж TEDx-ийн тайзнаа илтгэлээ толилуулах нь ээ.
Түүний 2020 онд санаачлан хэрэгжүүлж, төслийн багаа ахалж ажилласан СОЁЛЫГ ТҮГЭЭЕ нийгмийн зорилтот төсөл нь цахим орчинд олон олон охид эмэгтэйчүүдийг эерэг бүхэнд уриалсан томоохон төсөл болсоныг онцлон хэлэх нь зүйтэй.
Тэрээр төслийн багийнхаа 21 эмэгтэйн хамт 225 өдөр өглөө бүр 07.00 цагт цахим орчинд мэдлэг түгээж ажилласан байдаг. Энэ бол түүний ярих ёстой нэг түүх гэж бодож байна.
Амжилт хүсье ээ ТАНД.