Монголын эмэгтэйчүүдийн холбоо УИХ-ын гишүүн Чинбатын Ундрамыг урьж “Аж үйлдвэрийн IV-р хувьсгал ба мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” сэдвийн хүрээнд нийслэл болон орон нутгийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид, эцэг эхчүүдэд цахим зөвлөгөө, сургалтыг хоёр өдрийн турш амжилттай хүргэлээ.
Цахим сургалт, лекцэнд нийт 400 орчим сурагчид хамрагдаж, мэргэжил сонгоход аж үйлдвэрийн хувьсгал яагаад чухал болох, ирээдүйд ямар мэргэжил эрэлттэй байж, ямар нь устаж үгүй болох, цаашлаад технологийн хөгжил, аж үйлдвэрийн хувьсгалыг даган ямар шинэ мэргэжлүүд үүсч бий болох, тэр шинэчлэл, өөрчлөлтөд өөрийгөө болоод улс орноо хэрхэн бэлдэх зэрэг боловсрол, шинэчлэлийн өргөн хүрээнд мэдлэг, мэдээлэлтэй боллоо.
Хөдөлмөрийн зах зээл дээр ямар ажил мэргэжил эрэлт хэрэгцээтэй болон илүүдэлтэй байгаа мөн тухайн мэргэжлээр төгсөөд ямар ажил хийх зэргээ судалж мэдэх зайлшгүй шаардлагатай юм гэдгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам сургалтын үеэр онцлоод Аж үйлдвэрийн 4-р хувьсгалд өөрийгөө болоод улс орноо бэлдэн оруулах нь залуус та бүхнээс шалтгаална гэдгийг захисан юм.

