Эрт босч байгаарай хүүхдүүдээ
Эрүүл энх байгаарай
Монголоороо л байгаарай
Монголдоо л байгаарай … 90 настай хүндэт зочны маань захиас. Бахархал юмдаа буурлууд минь.
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат эдүгээ 90 насыг элээсэн 18 төрж, 13 хүүхдээ энх тунх, сайн сайхан өсгөн хүмүүжилж, 41 голомтыг бадрааж, 160 гаруй үрсээрээ гоёж яваа Д.ДУМ гуайдаа энх тунх, жаргал дүүрэн байхын ерөөл өргөе өө.