Алтан бярга утга утга зохиолын нэгдэл, аймгийн Хөгжимт Драмын Театр хамтран зохион байгуулсан эжий нартаа, эрхэм бүсгүйчүүддээ өргөн барьсан “ХҮНДЛЭЛ ХАЙРЫН ЦЭНГҮҮН” маань уярал, ухаарал, эгшиг найрагтай хайр дүүрэн арга хэмжээ боллоо.
Оюун санааны цэнгүүнд маань морилон саатсан элбэрэлт эжий нартаа, эрхэм гоо бүсгүйддээ БАЯРЛАЛАА.
Ээж хүний үг сургаал, үлгэрлэл үр хүүхдүүдийнхээ зам мөрийг тэгшитгэн засаж байдаг тухай, гэр бүлийн амар амгалан нь сэтгэлийн амар амгаланд оршдог тухай, ээжүүд эмэгтэйчүүд эх дэлхийгээ хайрлахад жижиг ч гэсэн үйлдлийг өөрөөсөө эхлэх тухай сэтгэлд хоногшсон сайхан дурсамж, дурдатгалаа хуваалцсан эрхэм зочиддоо БАЯРЛАЛАА.
Цэнгүүний урлаг соёлыг арга хэмжээг бүхэлд нь хариуцан зохион байгуулсан аймгийн ХДТ-ын найруулагч, уран бүтээлчиддээ БАЯРЛАЛАА.
“Голомт нутгийн бүсгүйчүүд” гэрэл зургийн үзэсгэлэнгээрээ бүсгүйчүүддээ бэлэг барьж, эрхэм зочдын маань баярт мөчийг гэрэл зурагт буулгаж баясгасан гэрэл зурагчин Гансүхийн Сүхбаатар Танд баярлалаа.
Цэнгүүний маань үндсэн зорилго болох утга найргаар дамжуулан хүмүүний эрхэм нандин чанар болох хайр хүндлэлийг зүрхнээс зүрхэнд хүргэсэн “Алтан бярг”а утга зохиолын нэгдлийн эрхэм найрагч бүсгүйчүүддээ БАЯРЛАЛАА.



