“ХӨГЖИЛД ОРОЛЦОЖ МАНЛАЙЛСАН 100 ЖИЛ” ЦУВРАЛ-2

Хуваалцах
Жиргэх

1925 оны 3 дугаар сард “Бүсгүйчүүдийн тасаг” ийн даргаар их жанжин Д.Сүхбаатарын гэргий Нэмэндэйн Янжмаа томилогдож намын төв хорооны бүгд хурал дээр “Эмэгтэйчүүдийн байгууллагын ажлыг өрнүүлэх тухай” илтгэл тавьж байжээ.

Түүний илтгэлд эмэгтэйчүүдийг нийгмийн хоцрогдлоос түргэн ангижруулах, эмэгтэйчүүд эрийн боол, гэрийн зарц болохоор богтлогдон очдог ёсыг бүрэн халах, эмэгтэйчүүдэд сонин сэтгүүл уншиж тайлбарлаж өгөх, оёдол нэхмэлийн бүлгэм байгуулах зэрэг тэднийг соёлдуулан гэгээрүүлэх ажлуудыг нам төрийн гол ажил болгон хийх хэрэгтэйг онцолжээ.