📖📖📖1927 оноос түр сургууль төгссөн эмэгтэйчүүдийг хөдөө орон нутагт ажиллуулах шийдвэр гарч, бүсгүйчүүдийг эрчүүдийн нэгэн адил улс төрийн ба олны хэрэгт оролцуулж, ажил хөдөлмөр эрхлүүлж, нийгмийн идэвхийг нь нэмэгдүүлэхийн төлөөх бүхий л ажлууд хийгдэж байжээ.
📖📖📖 Ийнхүү 1924 оны намын бүгд хурал дээр МЭХ-ны анхны дарга Д.Пагамдуламын “… Бидний эхнэр охидыг хэзээ ямагт боол шивэгчин адил хүмүүний үүдэнд зарцлагдах , боолчлогдох, эр дор доромжлогдох зэргээр өөрийн эрх үгүй явсныг тасалж, европын эхнэр, охидын адил эрдэм сурталд боловсорч, эрх чөлөөг эдэлтүгэй…” хэмээн илтгэл тавьж байсан.
📖📖📖 Түүний энэхүү үйл хэрэг 1930 он хүртэл төр засгийн бодлогод тусгалаа олж Н.Янжмаа, Сономханд, Д.Цэрэнлхам, Д.Догсмаа, Л.Балжинням нарын эрдэм боловсролтой эмэгтэйчүүдийн хичээл зүтгэлээр олон мянган эмэгтэйчүүд бичиг үсэг тайлагдаж, нам, эвлэлд элсэж байжээ.
📖📖📖Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх түүний энэхүү илтгэл нь бүхэл зууны үзэл баримтлалыг өөрчилж чадсан юм.
хөгжилдоролцожманлайлсан100жил
✍️Н.Гэрэлсүрэн, Ж.Эрдэнэчимэг.
Он цагийн хэлхээс. 2018
