“Хөгжил дэвшилд оролцож манлайлсан 100 жил” 1930-1940

Хуваалцах
Жиргэх

📖📖📖1930-1937 онд бичиг үсгийн түр сургуульд суралцсан олон эмэгтэйчүүд эвлэлд элсэж, нам төрийн бодлого сурталчилах ажлыг манлайлж байсаны нэг нь Богд хаан аймгийн Шанхай уулын хошууны эвлэлийн үүрийн даргаар ажиллаж байсан Түвдэнгийн Бор юм.

📖📖📖Тэрээр 1932 оны хавар эсэргүү нарын үг ятгалганд итгэн харийн нутгийг зорин нүүхээр зэхэж байсан ардуудад төр засгийн бодлогыг таниулах ухуулга хийж яваад Их Шанхайн Гүнзаараг гэдэг газар эсэргүү нарын отоонд орж баригдан амь насаа алдсан гэдэг.

📖📖📖Түүн шиг олон баатарлаг эмэгтэйчүүд амь насаа үл огоорон ард түмнийхээ энх амгалан байдлын төлөө тууштай тэмцэж байсаныг бид мартаж учиргүй юм.

хөгжилдоролцожманлайлсан100жил