98 жилийн түүхийг бүтээсэн Монголын эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагааг ШИНЭ ЗУУНД өртөөлж дэлхий нийтийн хөгжил дэвшилд хөл нийлүүлэн алхах МОНГОЛ ИРГЭНИЙГ төлөвшүүлэхэд Өвөрхангай аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны ТЭРГҮҮЛЭГЧИД бидний үлгэрлэл, манлайлал тодоос тод байх учиртай юм.
2023 онд бид СОЁЛЫГ ТҮГЭЭЕ нийгмийн зорилтот төслөө үргэлжлүүлэн ёс зүйн хямрал нүүрлэсэн энэ цаг үед охид, эмэгтэйчүүдийнхээ ёс суртахууны манлайллаар оюун санааны СОЁЛЫН ДОВТОЛГООг түүчээлэн нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах болно оо.
Эхчүүд, эмэгтэйчүүд, охид ТА бүхэн минь бидэнтэй нэгдэж ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Хүн бүрийн зүрх сэтгэлээс хайр гэрэлтэж, өрх гэр бүхэн амар амгалан, жаргал дүүрэн байх болтугай.
ХҮНДЭТГЭСЭН:
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА
СОДНОМДОРЖИЙН УНДРАХ