“ЭВТ ҮЙЛИЙГ ДЭВЖЭЭХҮЙ” С.УНДРАХ

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣ AM .

💞💞💞🌹🌹🌹💞💞💞
Халуун бүлийн минь удмын хэлхээс, эжий аавынхаа амьд бурхад болсон хүүхэд багачууддаа “ХҮҮХДИЙН БАЯР” -ын мэндийг хүргэхийн хамт хүүхэд бүхэн, айл өрх бүхэн тэгш заяатай, жаргал дүүрэн байхын ерөөл өргөе өө.
💞💞💞🌹🌹🌹💞💞💞

💁‍♀️Өнөөдөр “Соёлыг түгээе” төслийн багийн маань 3 дахь сарын мэдлэг түгээх аян “Эвт үйлийг дэвжээхүй” агуулга дор эхэлж байна.
💁‍♀️Араншингаа анзаарч, халуун бүлээ дээдлэхүйг эрхэмлэн тунгаасан бид халуун зуураа, харь алсдаа ч эв эвийг дэвжээн хөгжөөх нь бүхнээс эрхэм хэмээн үзэж Та бүхэнтэйгээ хамт 30 хоногийн турш “Эвт үйлийг дэвжээхүй”-н учир холбогдлоор сэтгэл оюунаа хөгжөөн дэвжээх нь ээ.
💁‍♀️Эв гэдэг үгийг монгол хэлний тайлбар тольд хүмүүсийн дотно харьцаа, таарамж, олон хүний санаа бодол, зохицол хэмээн тайлбарлаж. Монголчууд бид эвч зан, эвлэг зөөлөн, эв эерүү, эвцэл сайтай гээд өөр зуураа аядуу сайхан ааш араншинг сайшаадаг бол нийгмийн харилцаанд эв нөхөрлөл, эв найрамдал, эв түнжин, эвт ёс хэмээн “ЭВТ” үйлийг эрхэмлэн дэвжээж иржээ.
💁‍♀️Ертөнц тэр чигээр хос оршихуйн хуулинд захирагдаж, арга билгийн ухаанд хөтлөгддөг жамтай. Иймийн учир халуун зуураа эвээ бэхлэх, өвөг дээдсийнхээ ухаан билгээр тунгаагдсан эвийг эрхэмлэсэн сургаал айлдваруудыг дээжлэх, хань ижил, анд нөхөр, айл сайхалт, хамт олон, олон түмнийхээ дунд эв эеийг эрхэмлэх үйлд хичээн суралцах нь бүхнээс эрхэм эрдэм юм хэмээн санаж “ЭВТ ҮЙЛИЙГ ДЭМЖЭЭХҮЙ” мэдлэгийн өртөөгөөр хамтдаа аялцгаая.
💁‍♀️Зогсолтгүй эргэх амьдралын хүрдэнд арга билгийн ухааныг дээдлэн, эвт үйлийг дэвжээж ирсэн монгол түмний оюуны их өв соёлыг өвлөх, түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсийг үг, сургаалаараа хүч нэмэн хөгжөөж өгөхийг эрхэм Танаас хичээнгүйлэн хүсье.
💁‍♀️Би, Та, Бид бүгдээр соёл түгээгчид билээ.