Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM .
Соёл түгээх төслийн багийн гишүүний хувьд мэдлэг түгээх, хуваалцах аянд дахин нэгдэж байгаадаа баяртай байна.
Монголчууд эрт үеэс эхлэн түүх соёл, өвгөдийн гэрээслэл, бошгодоо эеийг сахин, эвт үйлийн сургаалийг хойч үедээ захиж үлдээсэн байдаг.
Та бидний мэдэх Алунгоо хатны эвийг шашдирласан 5 сумны сургааль, Өүлэн эхийн үр хүүхдээ алагчлалгүй эв түнжинтэй байлгахын өрлөг уужуу ухаан, Бөртө үжиний Богдыг түшиж, гэгээн ивээлээр гийгүүлсэн суу билэг, Хулангоо хатны эвт ёсыг дээдлэх эрхэм ухааныг санаж, хуудас эргүүллээ.
Есүй хатны Чингис хаанд алба, амины хэргийг салган зөвөлдөг байсан, дайн байлдаанд ч хань болон дагаж явсан цэцэн ухааныг тунгаахад буруудахгүй мэт. Есүй хатны эвийг баринтагласан алсын хараа, холч ухааны тусаар хаан ширээний тэмцэл үүдээгүй түүх нь хожмоо монгол хатдын ухааныг “домог” болгон тамгалсан байдаг. Энэ цагт ч та бидний дэвжээх эвт үйл, арга ухаан гэдэгтэй санал нийлэх биз ээ.
Аливаад эв эеийг хичээн, хатууг зөөллөж, бурууг сануулж, зөвийг сайшаан явах нь бүсгүйчүүд бидний дотоод сэтгэлдээ тунгаан, мөрдөж явах чиг мэт санагдана. Иймийн тухайд та бүхэн минь эв эеийг сахиж ирсэн сургааль ишээс бидэнтэй хуваалцаж, мэдлэг соёлоо түгээгээрэй.
Та, бид соёл түгээгч.