“ЭВТ ҮЙЛИЙГ ДЭВЖЭЭХҮЙ” Я.ЖАРГАЛ

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣ AM.

📖 “Эв эе” бол хүмүүн бидний хамгийн дээд эрчим юм. Өвөг дээдэс маань “Эв эе”-ийг хэрхэн дээдэлж байсан талаар олон түүхэн бүтээлүүдээ үсэглэн үлдээсний нэг нь “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” билээ.

📖 Энэхүү сургаалийн алтан хуудсыг сөхөхүйд . . .

Холын хүнд өршөөл тус хүргэж
Ойрын хүнд асрал өргөл хүртээж
Үеийн үедээ эв эеийг эрхэмлэ . . .

Ер хоёр хүн эвтэй болбоос
Төмөр хүрээ мэт бөх
Хорин хүн эвгүй болбоос
Эвдэрхий хүрээ мэт хэврэг . . .

Аугаа хүчээ ихэтгэе гэвэл цэргээ асар
Уудам сул жаргая гэвэл эеэ хичээ
Хорт чоно мэт жигшигдэх тул
Төв сэтгэлийн эеийг хичээ . . . хэмээн сургасан нь эвийн хүчээр өчүүхэн цөөн ч гэлээ юуг ч бүтээх урам зориг, эрч хүч урган гардаг гэдгийг сануулж, аливаа хүн төв түвшин сэтгэлийг чандлан зовох цагт зайлалгүй, жаргах цагт хэтрэлгүй, олон хүнтэй зохилдож, авах гээхийн ялгалыг шинжлэн мэдэж байхыг өгүүлсэн нь үнэхээрийн өргөн хүрээгээр сэтгэж, эв эеийн эхлэлийг сурган өгүүлжээ хэмээн бодном.
📖 Хэдэн мянган жилийг элээсэн ч хуучраагүй энэхүү түүхэн зохиолын үнэ цэнэ нь эв эеийг эрхэмлэн захисандаа оршсон биз ээ. Эв эеийг эрхэмлэгч, эрхэм хүмүүн Та соелыг түгээгч. Сургааль номын хуудас эргүүлж мэдлэг нэмэрлээрэй. Хамтдаа хөгжицгөөе.

Хүндэтгэсэн:
Аймгийн Эрүүл мэндийн газрын ХШҮМХ-ийн дарга, их эмч Яндагийн Жаргал