“ЭВТ ҮЙЛИЙГ ДЭВЖЭЭХҮЙ” Т.БАТНЯМ

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣ AM.

🙏Эрхэм хүмүүн Танд зуны эхэн сарын шинийн 15 буюу бурхан багшийн “Их дүйчэн” өдрийн мэндийг хүргэхийн хамт энэ өдөр сайн үйлээр өөрийг болон бусдыг гэрэлтүүлж, буян түгээж, сэтгэл оюунаа жаргаан баясаарай хэмээн ерөөл өргөе өө.
🙏📖Бурхан багшийн оюун ухаан далай тэнгис лүгээ адил зах хязгааргүй, зүрх сэтгэл нь асар нигүүлсэнгүй, энэрэхийн дээд биелэл хэмээдэг тул бурхан багшийн сургаалаас дээжлэх нь зүйн хэрэг хэмээн тунгааж энэхүү сургаалд “Эвт үйлийг дэвжээхүй”-н тухай хэрхэн номлосныг эрэлхийллээ.
🙏📖Бурхан багшийн сургаалд “👭Жинхэнэ эв найртай хамт олныг бий болгох гол хүч нь зөв сургаал юм. Зөв сургаал бол нэг нэгнийгээ олж харахад туслах гэрэл гэгээ, сэтгэл эвдрэх үймэхээс аварч, эв найрыг бий болгох хүч юм. 🧘‍♀️💡” хэмээснийг бодлоороо дэнслэхүйд хүмүүн бид аливаа зөв сургаалаар оюун бодлоо тордож, сэтгэлээ бүтэн байлгах хүчийг өөрт бий болгох нь аяндаа л эвт үйлийг дэвжээнэ хэмээсэн мэт.
🙏Мөн ” … Улмаар нэгнийгээ хүндэлж, ундууцан хэрүүл маргааныг бүү дэгдээ. Ус сүү лүгээ адил, биеэ биентэйгээ зохицон сүлэлд. Ус, тос лугаа адил нэг нэгэнтэйгээ бүү түлхэлц ⏲ Нөхцөл бүрэлдэж цаг нь ирэхэд цэцэг цэцэглэдэг, нөхцөл бүрэлдэхэд унаж хатдаг 🥀” хэмээн айлдсан нь хүмүүс бид бие биенээ хүндэлж, бие биентэйгээ зохицон сүлэлдэх нөхцөлөө өөрөө бүрдүүлж гэмээнэ хэрэлдэж маргалдахгүй, тэрсэлдэн түлхэлцэхгүй, эвтэй эетэй байхын үндэс мэт.
📖✍️Ийм л ухаарлыг бурхан багшийн сургаалаас ишлэн ойлгосноо Та бүхэнтэйгээ хуваалцлаа. Хүндэтгэсэн.
“Элбэг худалдааны төв”-ийн менежер, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн Тэргүүлэгч
Төржавын Батням