“ЭВТ ҮЙЛИЙГ ДЭВЖЭЭХҮЙ” Н.ЭНХТУЯА

Хуваалцах
Жиргэх

😀Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣AM

✍️ Өчигдөр бид эв эеийн үндэс болсон харилцааны тухай ярилцсан бол өнөөдөр харилцааны хамгийн эрхэм зүйл болох хүндлэлийн тухай бодлоо хуваалцая.

✍️ Нэрт яруу найрагч Р.Чойномын “Бяцхан сургаал” шүлгийн
. . . Алив бүхэн ганцхан өдрөөр дуусдаггүй
Аавын хүүтэй ганцхан уулзаад өнгөрдөггүй
Амьдралын олон давааны чухам ямархан оройд
Азтай буюу эзтэй тааралдахыг мэдэхэд бэрх . . . энэхэн шадыг дахин дахин уншмаар. Энд ерөөс бид, хүнийг хэзээ ямагт хүнийх нь хувьд хайрлах, хүндлэх учиртайг л сургаж.

✍️ Иймийн тулд бусдыг сонсож, бусдыг ойлгон тэдний оронд өөрийгөө тавьж үздэг, дээр дор ялгалгүй хүнийг хүнийх нь хувьд хүндэтгэдэг, нэг л зангаараа нэг л аашаараа байхыг хичээх нь хүндлэлийн эхлэл, эв эетэй байхын үндэс юм болов уу.

✍️ Хүн байна гэдэг оюун ухаан, зүрх сэтгэл, бие бялдрын зөв үйлийн шүтэлцэлд орших явдал гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл зөв үйлийн шүтэлцэлд оршихын тулд бидний бодол, үг, үйлдэл зөв байх учиртай.

✍️ Монголчууд бид “… Ах нь сургаж, дүү нь сонсдог, Ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл. .. ” хэмээн халуун бүлдээ хүндлэлийг эрхэмлэхийн учгийг үгээр ухааруулж, үйлдлээрээ үлгэрлэж ирсэн ард түмэн.

✍️ Иймд хүмүүс бид өөр хоорондоо хүндлэлийн харилцааг эрхэмлэхүй дор эвтэй сайхан харилцааг буй болгож, их үйлийг бүтээж болох юм.