“ЭВТ ҮЙЛИЙГ ДЭВЖЭЭХҮЙ” Ё.ЦЭЦЭГЭЭ

Хуваалцах
Жиргэх

😀Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣AM

✍️ Зөвийг дээдэлж, бурууг анзааруулсан “Соёл түгээх аян”-д нэмэр болж хүн бүрийн нандигнаж, эрхэмлэж явдаг нөхөрлөлийн тухай бодлоо та бүхэнтэйгээ хуваалцая. Миний бие 29 жил аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажиллажээ. Энэ хугацаанд нийгмийн сайн сайханы төлөө олон сайхан охид бүсгүйчүүдтэй нөхөрлөж, эв эеийг дэвжээн явснаа эргэн дурсахад сайхан байна.

✍️ Сайн хүний зан хувирдаггүй, шижир алтны ѳнгѳ хувирдаггүй. Ган болоход булгийн сайн мэдэгдэнэ Гай болоход нѳхрийн чанар танигдана хэмээх өвгѳдийн сургааль нь нѳхѳрлѳл гэдэг зѳвхѳн журамт хүмүүсийн хооронд тогтож, харилцан хүндлэлийн үндсэн дээр бий болдог ариун нандин мэдрэмж хэмээн тодорхойлсон мэт.

✍️ Үнэнч бат, журамт нөхөрлөл нь эвтэй байхын, хүчтэй байхын үндэс гэж миний хувьд ойлгодог. Найз нөхөддөө үнэнч бат байж, сэтгэлийн тэнхээ, урам зориг хайрлаж, сайныг нь сайшааж, мууг нь зэмлэж, дутууг нь гүйцээдэг энэ л эрхэм чанарууд бол нөхөрлөлийн үнэ цэнэ бөгөөд эвт үйлийг дэвжээхүйн нэг тал.

✍️ Сэтгэлээ дэлгээд ярьчих найз нөхөдгүй хүн өөрийнхөө зүрхийг урж иддэг гэж нэгэн суутан хэлсэн байдаг. Иймийн тухайд соёл түгээх төслийн багийн гишүүдийн бичсэн элэгсэг дотно харилцаа, зан зангаа авалцсан найз нөхөд, итгэлт андын тухайх хүүрнэлд нь утга нэмэрлэн суухдаа “. . . Чин үнэнч сэтгэлээр холбогдсон, зан зангаа авалцсан, итгэлт анд нөхөр энэ цагийн ховор эрдэнэ болсон мэт санагдаж. . . Андыгаа орхиод амин хувийн ашиг горьдон чамайг бараадан ирж буй хуурамч хүмүүст нүүр битгий ѳг. Эвийг эвдэж сэтгэл сэвтээсэн хүн ганц ганцдахгүй. Нѳхѳрлѳл яаж эхэлсэндээ биш яаж дууссандаа байдаг” гэж залуус дүү нартаа онцлон хэлье гэж бодлоо.

✍️ Хэн нэгэндээ үүрэг хүлээлгэж бодол санаагаа тулгахгүй, илүүг шаардаж тунихгүй, ѳѳ сэв хайн туйлшрахгүй, тэгш тэнцүү эрхтэй, үзэл бодол ижилтэй, ѳнѳ удаан нѳхѳрлѳсѳн ѳр зүрхний найзууд хүн бүхэнд л байдаг. Иймд хүн бүрийн энэ сайхан нөхөрлөл гүн бат байж , олон түмнээрээ эвт үйлийг дэвжээх болтугай.