“ЭХ ДЭЛХИЙГЭЭ БАЯСГАХУЙ” С.УНДРАХ

Хуваалцах
Жиргэх

😀Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣

✍️Энэ 7 хоногт бид монголчуудын уул овоо, лус савдагаа аргадан тахиж, ан амьтнаа сэдэрлэн дархалж, тэнгэр хангайгаа ажин шинжиж ирсэн зан үйл, өв соёлын тухай хөөрөлдөх болно.

✍️ Эх дэлхий минь хилэгнэн уйлдаг, бас баясан инээж хишиг буянаа ч хайрладаг гэдгийг бид ухаарах учиртай юм. Эх дэлхий минь бидэнд нар, сар, од эрхэсийнхээ хөдөлгөөнөөр, салхи, солонго, үүл, хур тундасаараа, улирлын өнгө, өвс ургамал, газрын гарцаараа өөрийн ая зангаа үргэлж сануулан хэлдэг байх нь.

✍️Харин ухаант хүмүүс бид түүнийг нь сайтар ажиглан ахуй амьдралаа таацуулан хөтөлж, байгаль дэлхийгээ аргадан баясгах учиртай аж. Сав, шим ертөнцийн шүтэн барилдахуйн нэг учиг нь энд бий аж. Монголчуудын байгалиа шинжиж, байгальдаа таацуулан ахуй амьдралаа хөтөлж, байгаль дэлхийгээ аргадан баясгаж ирсэн зан үйл, уламжлал бол бидний үнэ цэнэтэй өв соёл минь юм.

✍️ Ийн бодож Та бүхэнтэйгээ Монголчууд байгалийн үзэгдлээ хэрхэн шинждэг байсныг өнгөцхөн хөөрөлдөе. Та бүхэн минь мэддэг бүхнээрээ хөгжөөж өгөөрэй. Монголчууд нар мандах үеэр манантай байвал өдөртөө тэнгэр цэлмэж, бүгчим байхын, сар ердийнхөөс том, улаан туяатай байвал хур бороо орохын, тэнгэрийн заадас намрын адаг сарын шинийн есөнд алга болж, долоо хоногийн дотор гарч ирвэл өнтэй өвөл болохын шинж хэмээдэг байж.