Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
![]()
Өнөөдөр миний бие эх дэлхийн экосистемийг тэнцвэржүүлэгч ан амьтдаа хайрлан хамгаалахуйн тухайд хүүрнэх болно. Экосистем гэдэг нь бие биетэйгээ харилцан тогтолцоонд оршдог ургамал, амьтан зэрэг биофизикийн элементүүд болон агаар, ус зэрэг физикийн элементүүдийн цогц харилцаа бөгөөд амьтан бүхэн өөр өөрийн үүрэгтэйгээр энэхүү экосистемийг ханган оршсоор ирсэн байна.
Тухайлбал тал хээр, уулын хээрийн экосистемд саарал чоно, өндөр уулын экосистемд цоохор ирвэс өвсөн тэжээлтэн амьтны тоо толгойг зохицуулж, бэлчээрийн хомсдол, элдэв халдварт өвчнөөс сэргийлж “байгалийн цэвэрлэгч”-ийн үүрэг гүйцэтгэдэг гэгддэг. Харин тарвагыг тахь хамгаалагч хэмээдэг ба маш том нүх ухаж, гүний хөрсийг сийрүүлэх эрдэс бодисыг хутгаж, жижиг амьтдын үүрийг бэлтгэдэг тул “хээрийн инженер” гэдэг аж.
Мөн цагаан зээр нь ургамлын үрийг биедээ наалдуулан алс хол тээвэрлэн тарааж, газрыг хөлөөрөө гишгэж хонхойлон үрийг суулгаж салхинд хийсэхээс хамгаалж, ус тогтох нөхцөлийг бүрдүүлдэг тул тал хээрийн “бэлчээрийн менежер”, Минж нь голын эрэг тохой газар суваг татах, далан барих зэргээр орчноо намагжуулж амьдардаг гүний усний нөөцийг бүрдүүлэгч ,”эко системийн аврагч”, тоншуул нь ойн хортон шавьжийг устгадаг тул ойн цэвэрлэгч гээд л дурдаад байвал бүгд өөр өөрийн үүрэгтэй аж.
Иймд эх дэлхий дээр амьтай, амьгүй оршин буй бүх зүйл өөр хоорондоо учир хэлхээстэй гэдгийг бид сайтар танин мэдэж, үр хойчдоо хэлж сануулж, ургамал ногоо, ус мөрөн, уул хайрхад, ан амьтадаа нүдний цөцгий мэт хайрлан хамгаалахыг амьдралынхаа үнэт зүйл болгон төлөвшүүлэх нь бүхнээс чухал юм.
![]()