Өглөөний мэнд хүргэе. ![]()
![]()
: ![]()
![]()
Хоол хүнсээ хэрхэн сонгох, хадгалах зэрэг хүн бүрийн эзэмшсэн чадамжийн талаар Та бүхэнтэйгээ санал солилцох нь их “хүнд ажил” байна. Энэ талаар иргэдийнхээ мэдлэг, хандлагыг өөрчлөх гэж мэргэжлийн байгууллагууд ч тасралтгүй ажиллаж, олон нийтэд нөлөөлж иржээ.
2010 онд ДЭМБ, ЭМЯ мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийсэн судалгаанаас харахад #хүнсний_аюулгүй_байдал нь хүнсний бүтээгдэхүүний #хадгалалтаас 72,5 хувь, хүнсний бүтээгдэхүүний #сонголтоос 57 хувь нь хамаарна гэж үзжээ.
Иймд хоол хүнсээ зөв сонгож, зөв хадгалах нь эрүүл мэнддээ оруулж буй хувь нэмэр, үр хүүхэддээ дадуулах соёл аж. Бид хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй биологи (нян, вирус гэх мэт), физик (яс, шил, цацраг идэвхит бодис гэх мэт), химийн (хорт бодис, хортон шавьж, мэрэгч устгагч бодис, химийн бордоо, эмийн бодис) хүчин зүйлс агуулаагүй аюулгүй хүнсийг худалдаж авбал зохилтой.
Та бид тухайн бүтээгдэхүүнийхээ #өнгө (өнгө өөрчлөгдсөн, хөгцөрсөн, харласан, сааралтсан өнгө байгаа эсэх), #хэмжээ (шошгонд заасан хэмжээнээс багассан, томорсон эсэхийг хэмжиж үзэх), #хэлбэр (бяцарсан, бутарсан, үйрсэн эсэх), #шингэн, хагас шингэн бүтээгдэхүүний төлөв өөрчлөгдсөн эсэх(тунадас, булингар үүссэн, өтгөрсөн эсэх), #сав, баглаа, боодол бүрэн бүтэн эсэх(цоорсон, урагдсан, хагарсан, ан цав гарсан эсэх), #үнэр (эвгүй үнэр байгаа эсэх), #амт(исгэлэн, гашуун, шорвог, хэт чихэрлэг болсон эсэх) зэргийг ажиглан сонголт хийдэг.
Мэдээж хамгийн чухал нь #шошго_дээрх_мэдээлэл. Тухайн бүтээгдэхүүний шим тэжээлийн талаар, үйлдвэрлэсэн улс, хадгалах хугацааны талаарх мэдээллийг авдаг. Та бид эрүүл мэнд, нас, хүйстээ таарсан орц бүхий хүнсний бүтээгдэхүүн сонгох нь чухал тул шим тэжээлийн талаарх мэдээллийг заавал унших хэрэгтэй.
Харин хугацааны талаар үйлдвэрлэгчид хэд хэдэн янзаар бичих ч хэрэглэгчид ойлгон уншиж, сонголтоо хийсээр ирсэн. Өрхийн хамгийн түгээмэл хэрэглээ болох жимс, хүнсний ногоон дээр байдаг жижиг зууван хэлбэртэй наалтын тухай сонирхуулья.
Энэхүү наалт дээрх тоог хүнсний ногооны код гэх ба 4 оронтой 3 буюу 4-өөр эхэлсэн кодтой бол #химийн бордоо (пестицид, гербицид) ашигласан, 5 оронтой 8-аар эхэлсэн бол #генийн өөрчлөлттэй, 5 оронтой 9-өөр эхэлсэн бол #органик гаралтай хүнсийг тэмдэглэдэг байх нь.
Эрүүл мэндээ бодоод, органик гаралтай, эрүүл хүнс хэрэглэмээр л байна шүү дээ.
За дараагийн чухал алхам бол #хадгалалт. Бүтээгдэхүүний хадгалалтыг уртасгах явдал бол мэдээж хөлдөөх, хөргөх процесс.Одоогоос 107 жилийн өмнө хөргөгч үүсч. Энэ олон жилийн хугацаанд хүн төрөлхтөн үнэр, амтыг нь холилдохгүй, өнгөн хэсгийг хатаахгүйгээр хөлдөөх, хөргөх зэргээр ашиглаж ирсэн.
Харин хоол зүйчид дэлгүүрээс ирсэн уут савнаас салгаж, шилэн болон зориулалтын саванд, тугалган болон хүнсний гялгар скоч ашиглан хадгалахыг зөвлөдөг. Харин метал сав түүхий хүнстэй хүчиллэг үүсгэх тул хориглодог.
Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчид хадгалах хугацаа ч гэсэн харилцан адилгүй.
Хүүхдүүдийн маань хамгийн дуртай цөцгийтэй бялуу, бутербродыг 6-хан цаг хадгалах бол кремгүй зөөлөн боов, чанаж болгосон 1-2-р хоолыг 72 цаг хөргөгчид хадгалж болох нь, хүүхдүүддээ ойлгуулах ажлуудын нэг.
За, Та бүхэн маань үргэлжлүүлээд, өөр өөрийн туршлагаа хуваалцаарай.