Өглөөний мэнд хүргэе. ![]()
![]()
: ![]()
![]()
Өнөөдөр би гэрийн эзэгтэй хүний хувьд, эх хүний хувьд идээ ундаагаа зөвтгөхүйн тухайх хоёр 7 хоногийнхоо мэдээллээс доорх 2 зүйлийг маш сайн ойлголоо гэдгээ л хэлэхийг хүслээ.
Уг нь би өнөөдөр арай өөр агуулгаар мэдээлэл бэлтгэх байсан боловч миний мэдлэг үнэхээр дутаад байна. Хоол хүнсний талаарх мэдээлэл нь хүний эрүүл мэндтэй шууд холбоотой тул уншсан, судалсан мэдээллүүд маань сайн эсвэл муу гэсэн аль нэг тал руугаа хэлбийчих гээд байгаа тул шинэ мэдээлэл оруулж чадсангүй ээ.
Миний хамгийн сайн ойлгож буй 2 зүйл бол Нэгдүгээрт, “. . . Уламжлалт анагаах ухаанд хүн хий, шар, бадгана, хурмал гэсэн хэв шинжид хуваагддаг. Үүнийг хувь хүний өвөрчлөл гэдэг. Бид өвөрчлөлөө мэдэж өвөрчлөлдөө тохирсон хоол хүнс хэрэглэх шаардлага гардаг.
Халдварын бус өвчлөлийн тохиолдол, хорт хавдар эрс нэмэгдэж байгаагийн анхдагч хүчин зүйл бол зохисгүй хооллолт.
Бид аль хэдийн генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнийг хэрэглээд 20 жил болж байна. Францын судлаачид генийн өөрчлөлттэй улаан буудайгаар тэжээсэн 100 хулганы 70 хувь нь хавдраас болж үхсэн гэсэн судалгааны дүнг танилцуулсан.
Уурагт хүнсийг тослог хүнстэй хольж идэхгүй. Цардууллаг хүнсийг чихэртэй, амтлаг хүнстэй холихгүй.
Жимс хүнсний ногоон дээр байдаг жижиг зууван хэлбэртэй наалт дээрх код 5 оронтой 8-аар эхэлсэн бол генийн өөрчлөлттэй. . .” гэсэн багийн гишүүдийнхээ бэлтгэсэн мэдээллүүдийг уншаад би ер нь өөрийн бие махбодийн онцлог, идэж буй хоол хүнснийхээ талаар мэдлэггүй юм байна. Юуг яаж идэхээ ч мэддэггүй юм байна гэдгээ ойлголоо.
Хоердугаарт, бидний идэж буй хүнс бие махбодод орж хэлбэрээ, бүтцээ өөрчилж янз бүрийн бодисууд болон нийлэгждэг. Өвчлөлийн 90 хувь нь цусан дахь сахарын асуудлаас үүдэлтэй. Юу идэхээр сахарын түвшин өсдөг вэ. Сахарын түвшин бол эрүүл мэндээ хянах хамгийн том түлхүүр. Чипс бол чөтгөрийн хоол, кола бол ясны алуур, хиймэл амт оруулагч нь элсэн чихрээс ч аюултай. ДЭМБ хиам, зайдас, бэкон зэрэг боловсрууласан маханд хорт хавдар үүсгэгч байдгийг нотолсон. Хүний биеийг хамгийн ихээр үгүй хийдэг 5 сахарид . . . Ингээд уншсан, сонссоноо лавшруулан эргэн бодохоор бүр ч их санааа зовоод байна. Ямартай ч “Эрүүл амьдрахын тулд эрүүл хүнс, зохистой хооллолтыг л эрхэмлэх ёстой” гэдгээ л сайн ойлгоод байна.
Эзэгтэй нар, ээжүүд бид өдөр бүр хайртай хүмүүсийнхээ идээ ундааг нь сонгож, бэлтгэж өгдөг шүү дээ. Хатуухан бодвол, бид мэдлэггүйгээсээ болоод өөрсдийн гараар тэдэндээ хор найруулж өгөөд байгаа ч юм шиг. Тэгвэл одоо яах вэ?
Энэ асуултыг Өөртөө болон Танд үлдээе. Ирэх 7 хоногт бид хүнсний аюулгүй байдалд малчид , тариаланчид, үйлдвэрлэгчид, худалдаачид дор бүрнээ ямар үүрэг оролцоотой байх вэ гэдэг асуудлыг хөндөх тул өнөөдөр хүнсээ сонгохдоо, бэлтгэхдээ бид юуг анхаарах ёстой вэ гэдэг дээр илүү ярилцая.
Магадгүй аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөл Тогооч нарын холбоотойгоо хамтраад “ГЭРИЙН ХООЛНЫ ЦЭС” гаргаж түүнийг хэрхэн мөрдөх тухай цуврал сургалт, зөвлөгөө өгч ч болох юм. Энэ мэт санаа оноо байвал хуваалцаарай.