“БИЛЭГ УХААНАА ХӨГЖҮҮЛЭХҮЙ” С.УНДРАХ

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣ AM

✍️ “БИЛИГ УХААНАА ХӨГЖҮҮЛЭХҮЙ” аян эхлээд хоёр 7 хоногийг үджээ. Эхний 7 хоногт бид багшийг хүндлэх, номыг дээдлэх, эцэг өвгөдийн үг сургааль, үйл хэргийг ухааруулан таниулах замаар хүнийг хүн болгон хүмүүжүүлэхийг эрхэмлэж байсан монголчуудын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухааныг онцолж цуврал мэдээллүүдээ хүргэсэн.

✍️ Харин хоёр дахь 7 хоногт нийгмийн хөгжлөө дагаад хүүхэд залуусын хандлага, сэтгэлгээ хувьсан өөрчлөгддөг тул уламжлалт сурган хүмүүжүүлэх ухааныг орчин цагийн боловсролын чиг хандлагатай уялдуулан авч явахын тулд өөрийн гэсэн үзэл бодол, чөлөөт байдлыг эрхэмлэдэг өнөө цагийн хүүхэд залуусын боловсрол, хүмүүжил, төлөвшлийн асуудалд нийгмийн үе үеийн төлөөллүүд түүний дотор ахмадууд, залуус, эцэг эхчүүд, багш нарын билиг ухаан бүхнээс чухал гэдгийг онцолсон.

✍️ Тэгвэл гурав дахь 7 хоногийн мэдээлэл маань дэлхий дахины боловсролын хөгжлийн чиг хандлага болох хувь хүний мэдлэг, чадвар, хандлагаар үнэлэгдэх үр дүнд суурилсан боловсролын тухай түүнийг эзэмшихийн тулд ямар ямар ур чадваруудыг өөрт бий болгох тухайх мэдээллээр үргэлжлэх болно.

✍️ Мэдлэгтэй байх, мэдлэгээ чадвар болгох, зөв хандлагыг эрхэмлэж цогц чадамжтай болох тухай ярих болсоныг Та лавтай мэдэж байгаа байх. Тэгвэл энэхүү цогц чадамжийг өөрт бий болгохын тулд хувь хүний хөгжлийн суурь ур чадвар болох зөөлөн ур чадварыг заавал эзэмжих нь ээ. Зөөлөн ур чадварт хувь хүний харилцаа, бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэх чадвар зэрэг хувь хүнийг хэн бэ гэдгийг нь тодорхойлдог чадварууд багтдаг.

✍️ Харвардын их сургуулиас хийсэн судалгаанд аливаа хүний ажлын амжилтын 85% орчим нь хувь хүний хандлага, төлөвшил, уян хатан чадваруудаас, зөвхөн 15% орчим нь тухайн шинжлэх ухааны салбар чиглэлийн мэдлэг, чадваруудаас шалтгаалдаг болохыг тогтоосон байдаг байна. Энэхүү хувь хүний ажлын амжилтын 85 хувийг эзэлж буй хандлага, төлөвшил, чадварууд нь дээр дурьдсан зөөлөн ур чадвар юм.

✍️ Иймд бид зөөлөн ур чадвар, зөв хандлагыг өөрт төлөвшүүлэхгүйгээр билиг ухаант хүний тухай ярих боломжгүй юм. Билиг ухаан бол бидний эрдэм мэдлэг, ур чадвар, бодол сэтгэлгээ, хандлага, арга ухааны цогц бөгөөд амьдралын минь залуур юм гэдгийг дахин хэлээд мэдээлэлдээ цэг тавья. Билиг ухаанаа хөгжүүлэхийг эрхэмд үзэж өдөр бүр бидэнтэй хамт байдаг Танд баярлалаа.

✍️ Та, Бид бүгд Соёл түгээгчид билээ.