Өглөөний мэнд ![]()
![]()
: ![]()
AM
Дэлхий дахинаа хувь хүний мэдлэг, чадвар, хандлагаар үнэлэгдэх үр дүнд суурилсан боловсролыг хойч үедээ эзэмшүүлэхийн тухайд хувь хүний сэтгэл зүйн чадаамж болох EQ , манлайлал, үүнтэй холбогдуулан цагийн менежментийн асуудлыг нухацтай ярьж, нотолсоор ирсэн байна.
Билиг ухаант хүмүүний тухайд өөрийгөө танин мэдэх, удирдан хянах, бусдыг ойлгох, харилцаа холбоогоо батжуулах, үр дүнтэй харилцах тухай сэтгэл зүйн 5 шинж чанар бүхий чадамжийн цогц бүрдлээр манлайлах асуудлаа тодорхойлдог байна. Соёл судлалын доктор Ж.Долгорсүрэн ”Соёл”, “Хүмүүн чанар” хэмээх үзэгдлүүд нь харилцан холбоотой, нэг нь нөгөөгүйгээр үл орших жам ёсыг ухааруулж байгаа юм” гэж үзсэнээс “соёл”-ыг бий болгох нь “Хүмүүн чанар”-ыг дэвжээж байгаа хэрэг бөгөөд хувь хүний манлайллыг бат суурьтай тогтоолоо гэсэн үг юм гэжээ.
Европын хэсэг эрдэмтэд “Манлайлал” гэдэг нь итгэл үнэмшил, үнэт зүйлс, ёс зүй, зан чанар, мэдлэг, чадвараараа түүчээлэн, бусдыг дагуулж, зорьсондоо хүрэхэд нөлөөлөх процесс юм гэж тодорхойлсон бол олон улсын нэр хүнд бүхий манлайллын мэргэжилтэн, дасгалжуулагч Жон Максвелл “Гарамгай манлайлагчид хүмүүсийн санаа бодлыг биш харин зүрх сэтгэлийг нь сонсч дагуулдаг” гэж хэлсэнээс үзэхэд манлайлна гэдэг бусдыг ойлгодог, бусдыг хүндэлдэг, бусдад сайн сайхныг үлгэрлэн, эерэг нөлөө үзүүлж чадах хувь хүний зорилго, үг, үйлдэл, үр дүнгийн давхцал бөгөөд хүний мөн чанарын оршихуйд бат суурьтай байх учиртай хэмээн хэлж болохоор.
Иймд хүн бүхэн л манлайлалд суралцах ёстой юм. Харин манлайлагч байхын тулд цаг хугацаандаа эзэн байх, бүтээлч сэтгэлгээтэй байх, аливааг урьдчилан төлөвлөдөг байх зэрэг чадварт бас л суралцах ёстой болно. Энэ бол цагийн сайн менежмент. Цагийг зөв ашиглаж сурах нь хувь хүний өөртөө бий болгосон “боловсрол”, хамгийн том “соёл” юм.
Сэдвийн агуулга өргөн тул манлайлал, цагийн менежмэнт нь Танд заавал байх ёстой ур чадвар хэмээх сэдлийг л өгөхөөр мэдээллээ бэлтгэлээ. Та заавал дэлгэрүүлэн уншиж манлайлагч байх, цагаа зөв удирдах арга барилд суралцаарай.