XXI ЗУУНЫ ШИНЭ ҮЕИЙН ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУД ЯМАР УР ЧАДВАРЫГ ИЛҮҮ СУРАХ ЁСТОЙ ВЭ?
Өнөөдөр байгууллагууд ажилчид болон ажил горьлогчдоос ямар ур чадварыг шаардаж байгаа вэ? Ихэнх хүмүүс их сургуулиа амжилттай төгссөн, удаан хугацаанд ажилласан туршлагатай ч ажлаа төгс гүйцэтгэж чаддаггүй. Өнөөдрийн нийгэм мэдлэг, ур чадварыг илүүтэй үнэлж, гэрчилгээний ялгааг арилгах зорилготой байна.
“Боловсрол, Ажиллах хүчний Georgetown” төвийн 2020 онд хийсэн судалгаагаар шинэ ажлын байрны 48% нь манлайлал, харилцаа, анализ, идэвхитэй сонсох, удирдлагын чадвар гэх мэт хатуу ба зөөлөн ур чадварыг хослуулах шаардлагатай болохыг онцолсон байна.
Хүн өөрийн амьдралдаа хэрэглэгдэх дараах ур чадваруудыг хөгжүүлж байх ёстой.
Хүний суурь ур чадвар: Өдөр тутмын амьдралд ашиглах үндссэн ур чадвар
1. Бичиг үсэг тайлагдалт
2. Тоо бодох
3. Шинжлэх ухааны мэдлэг
4. Мэдээлэл харилцаа холбооны мэдлэг
5. Санхүүгийн мэдлэг
6. Соёл ба иргэний боловсрол
Чухал ур чадварууд: Нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд ашиглах
7. Шүүмжлэлт сэтгэлгээ ба асуудал шийдвэрлэх
8. Бүтээлч сэтгэлгээ
9. Харилцааны ур чадвар
10. Багаар ажиллах ур чадвар
Хувийн давуу чанарууд: Хүрээлэн буй орчноо өөрчлөхөд ашиглах
11. Сониуч байдал
12. Санаачилгатай байдал
13. Тууштай байдал
14. Дасан зохицох чадвар
15. Манлайлал
16. Нийгмийн ба соёлыг ухамсар
Ажлын байрны суурь ур чадварууд уг жагсаалтад ороогүй ба уг зураглал нь салбар тус бүр дээрх хамгийн үнэ цэнэтэй, хүсэн хүлээсэн ур чадваруудыг харуулж байна. Эдгээр суурь ур чадварууд нь 6 үндсэн хэсэгт хуваагдах хандлагатай:
1. Толилуулах болон ятгах
2. Харилцагчийн үйлчилгээ
3. Цагийн менежментэд анхаарал хандуулах
4. Эерэг хандлага
5. Төслийн менежмент, судалгаа, стратеги
6. Хянах ур чадвар
Түүнчлэн нийгмийн сүлжээний хэрэгсэл ашиглан ажилчид, менежер, ажил горьлогчдын хувийн профайл руу нэвтэрч ур чадварыг нь бүрэн хэмжих боломжтой болоод байгаа юм. Ерөнхийдөө нийгмийн сүлжээний платформууд нь ажил горьлогчийн танилцуулсан ур чадварыг батлах баталгаа болно. Ингэснээр ажилд авах, ажилтны ур чадварыг тодорхойлоход илүү тодорхой дүр зургийг бий болгож цаашлаад ажлын амжилтанд нөлөө үзүүлнэ.
Их сургуулийн дипломгүй байсан ч ур чадвараараа зах зээлд борлогдох боломжтой болоод байгаа юм. Ажил олгогчид ерөнхийдөө харагдах төрх байдал, ажил үүрэгтэй холбоогүй хувь хүний ур чадваруудыг илүүтэй харж сонгон шалгаруулалт хийдэг. Шилдэг шинжээчид мэдээллийг боловсруулах замаар шалгаруулалт хийдэг. Энэ нь ажил горьлогчдын давуу болон сул талыг нь боловсруулж ямар ажлын байр тохирох талаар үнэн зөв дүрслэл бий болгодог.
Ихэнх хүмүүс хамтран ажиллагчаа болон ажилтнаа танилын хүрээллээс сонгох үзэгдэл элбэг байдаг нь өөрсдөд нь илүү итгэл найдвартай санагддагаас гадна, цагаа хэмнэхэд ашигтай гэж үздэг. Учир нь ганц хоёр нүүр танилцуулга CV, Resume таны зан ааш, хандлага өөрөөр хэлбэл “зөөлөн ур чадвар/soft skill” -ийг тань харуулж чадахгүй юм.
Ажилтны ажиллах ур чадварыг “Хатуу ур чадвар/Hard Skill” болон “Зөөлөн ур чадвар/Soft Skill” хэмээн 2 хэсэгт хуваан авч үздэг тухайх мэдээллийг “Соёлыг түгээе” багийн гишүүд онцгойлон хөндөж үзсэнд талархалтай байна. Гадаад хэлний мэдлэг, боловсролын түвшин, 10 хуруугаар бичих чадвар , техник, технологийн мэдлэг, программ дээр ажиллах ур чадвар зэрэг мэргэжлийн талаас дүгнэсэн хатуу ур чадваруудаас гадна харилцаа, манлайлал, багаар ажиллах чадвар зэрэг зөөлөн ур чадварууд нэн чухал болсоныг 2018 оны Линкэдиний судалгаанаас харж болно.
“Хатуу ур чадвар”- уудыг ажиллаж эсвэл сурч байхдаа эзэмших боломжтой бол “Зөөлөн ур чадвар/Soft Skills” нь хүүхэд байхаас л тухайн хүнд суух ёстой чадварууд тул ажил олгогчид ийнхүү зөөлөн ур чадварыг илүүд үзэж байна. Ер нь зөөлөн ур чадварыг бие даан суралцана гэхээс илүүтэй аль болох хүмүүстэй хамтран ажиллаж, харилцаж байж эзэмших боломжтой байдаг. Эх сурвалж: https://www.weforum.org
ШУТИС-ийн Бизнесийн удирдлага,
Хүмүүнлэгийн Сургуулийн
Нийгмийн ухааны салбарын
ахлах багш, доктор/Ph.D/
Норов НЯМДОРЖ