🙋Гэгээн тунгалаг өглөөний мэнд хүргэе
07 : 00 AM
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс 2020 оны 4 дүгээр сарын нэгнээс эхлэн #Соёлыг_түгээе төслийг хэрэгжүүлэн, цахим орчинд мэдээлэл хуваалцаж, мэдлэг түгээж байгаа билээ.
Төсөл маань амжилттай үргэлжиж, өнөөдөр 182 дахь өдрөө шинэ аяллыг эхлүүлж байна. #ЭРХЭМСЭГ_ОРШИХУЙГ_ТЭТГЭХҮЙ сэдэвт 10 дугаар сарын мэдлэг, мэдээллээ хуваалцах #өртөөнд тавтай морилно уу.
Энэ удаагийн төслийн багт
1. #Цэрэнжигмэдийн_Болдмаа МЭХ-ны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүлэгч, Арвайхээр сумын Соёмбо цогцолбор сургуулийн захирал,
2. #Нэргүйн_Цэвээндулам МЭХ-ны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүлэгч, аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл хүүхэд залуучуудын газрын ахлах мэргэжилтэн,
3. #Мягмарын_Цэгмид МЭХ-ны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүлэгч, Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Поликлиникийн албаны дарга,
4. #Тогтохдоржийн_Энхмаа Орда хүнсний үйлдвэрийн захирал,
5. #Сарайсандамбын_Санчир МЭХ-ны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүлэгч, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Политехник коллежийн захирал нар Та бүхэнтэйгээ хамтран ажиллах болсоныг дуулгая!
Соёл түгээх нандин хийгээд үнэ цэнэтэй, хариуцлагатай хийгээд эрхэм ажлыг маань өдөр бүр дэмжиж, урмын хийгээд ухаарлын үгээ харамгүй хуваалцаарай!