🙋 Өглөөний мэнд хүргэе
07 : 00 AM
![]()
Монголын эмэгтэйчүүдийн холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж буй “Соёлыг түгээе” төслийн 7 дахь сарын “Эрхэмсэг оршихуйг тэтгэхүй” өртөөг түүчээлж, #уялга_үг дайжааж буй минь энэ билээ.
![]()
Айлын гэрийн хатан нуруу болж, амьдралын нугачаанд бүдрэлгүй, эвийг хичээн сэвийг даран суудаг эжий бурхадын мөн чанар, үнэ цэнэ, үнэлэмж хийгээд тэдний гэр бүл, нийгмийн харилцаан дахь үүрэг, хариуцлагын тухайд соёл түгээгчид маань чимх мэдлэг, далай сэтгэлийг илгээхээр зэхэж байна.. Бид цадиг түүх, өв соёл, орчин цагийн онол, судлаачдын дүгнэлт, амжилттай яваа бүсгүйн дадал, сэтгэлгээний нууцлаг ертөнц бүхий олон өнгөт мэдээллээ 30 хоногийн турш Та бүхнийхээ урам ухаарлын үг, баялаг туршлага, эрдэм мэдлэг дор нэтгэн хүргэнэ.
![]()
Монголчууд хэзээнээс эмэгтэй хүний эрхэм шинжийг дөвийлгөн гаргаж, үр удмаа, охин хүүхдээ дадуулан хөгжүүлж, хүмүүжүүлж байсан суу ухаантай ард түмэн. Халуун ам бүл дэх хүнээр хүн хийх ухаан, билэг оуюныг тэтгэгч мэргэн ухаан, ачлалт гэргийн энэрэл халамжлал, ухаалаг эзэгтэйн алсын хараа, гэр бүлээ цэгцлэхүйн ухаан дор айлын хүүхэд нь хүмүүжилтэй, эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй, зөв идээ ундаатай, эд баялагтай болохын тухайд эхчүүд эмэгтэйчүүдийн ааль анхиа, хатан ухааныг тодотгон ярих болно.
![]()
Өнөөгийн нийгмийн ачааны хүндийг үүрч, баялаг бүтээж, бага магтуулж яваа нь эмэгтэйчүүд, юуг нь нуухав дээ. Миний асуудлыг би өөрөө, бидний асуудлыг бид л өөрөө мэдэхийн тухайд эдийн засаг бизнес, нийгэм улс төрийн салбар болон олон нийтийн үйл хэрэгт бүсгүйчүүдийн оройлол, тэргүүлэх ур чадварыг тодотгон гаргаж ирэхийг хүссэн юм.
![]()
Монгол эмэгтэй хүний үр хойчдоо энэрэлтэй, нартад буянтай ухааныг товойлгон, гагцхүү эв эед захирагдаж, олны төлөөх үйлд энэ биеэ гаргуунд хаях тэнгэр мэт уужим сэтгэл, торго мэт нандин мэдрэмж, асга мэт хатуу тэвчээрийг бахдаж ярилцах нь зөв хэмээсэн нь энэ билээ.
🙋
Манай цахим хуудасны зочид, онцгойлон эрчүүд маань таны чимэг, таны түшиг болсон эхчүүд, бүсгүйчүүдийн манлайллыг хүндэтгэн бодол юугаа чилээн мэргэн санаагаа хуваалцаарай!
#ТА_БИД_СОЁЛ_ТҮГЭЭГЧ_БИЛЭЭ