“ЭРХЭМСЭГ ОРШИХУЙГ ТЭТГЭХҮЙ” ЗОЧИН С.БААСАНБАТ

Хуваалцах
Жиргэх

🙋‍ ӨГЛӨӨНИЙ МЭНД БҮСГҮЙЧҮҮДЭЭ ⏰07 : 00 AM

✍️ Өчигдөрийн мэдээллийн үргэлжлэл болгон, судлаачдын дүгнэлт, тодорхой кейст тулгуурлан хэрэг болох болов уу хэмээн цаг бөгөөд сэтгэл гаргаж бичлээ.
✍️ Орчин цаг үетэйгээ хөл, хөг, хэмнэл нийлүүлэн дасан зохицож, даван туулах чадвар бүхий хувь хүний (SOFT/EQ) хөгжилд шаардагдаж буй, мөн нийгэмд тогтсон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг, үнэлэмж (жендэр) сэтгэл зүйн байдлыг судлах явцад хамгийн түгээмэл илэрсэн чиг хандлага, өгүүлэмжээс тодотгон жишээлж, товч хураангуй хэлбэрээр энэхүү мэдээллийг та нартайгаа хуваалцаж байна. Авах гээхийн ухаанаараа болгоон уу бүсгүйчүүдээ.
✍️ Ямар эмэгтэйчүүд сэтгэл татам бэ ?
♦️Эрчүүд үнэнч итгэлтэй, өөрийг нь ойлгож хөглөдөг, нинжин зөөлөн, ялдамхан, бас эрс шулуун, цэвэрхэн эмэгтэйд татагддаг.
♦️Хүсэл болгоныг биелүүлээд байдаггүй, тодорхой хил хязгаар, үнэ цэнээ тогтоож чаддаг эмэгтэйд татагддаг.
♦️Хайрыг гуйж авдаггүй, шаардаж авдаггүй, харин чин сэтгэлээсээ хайрлаж өгч чаддаг эмэгтэйд татагддаг.

✍️ Ямар эмэгтэйчүүд амжилтад хүрдэг вэ ?
♦️Бүтээлч , шүүн тунгаах сэтгэлгээтэй, асуудлыг олон талаас нь харж шийдвэрлэдэг
♦️Тулсан үед түргэн мэргэн оновчтой сонголт хийж, шийдвэр гаргаж, үйлдэл хийх гүйлгээ ухаантай
♦️Бусдын ялгаатай байдлыг ойлгож, зохицож, тохиргоо хийж чаддаг, дасан зохицдог
♦️Бэрхшээл сорилт тулгарах тутам улам бүр хурцлагдаж , асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаа олох чадвартай, цөлх, гүйлгээ, амьдралын хар ухаантай, хөдөлмөрч
♦️Ямар нэгэн давагдашгүй хүнд нөхцөлд орохоороо бусдаас дэмжлэг хүсч чаддаг
♦️Цагийн бүтээмж өндөртэй, чухал ба чухал биш, яаралтай ба яваандаа гэж эрэмбэлдэг, боломж, чадавх, эрсдэл, аюулаа тооцох холч ухаантай
♦️Бусдын анхааралтай сонсож, ойлгохыг хичээдэг, бас өөрийгөө ойлгуулж чаддаг
♦️Ажил амьдрал, баяр гуниг, алдаа оноо, зугаа цэнгэлээ тэнцвэржүүлж чаддаг
♦️“Олсон биш мяндсан” уян хатан, нугарсан ч нумраад босоод ирэх дотоод сэтгэлийн хүчирхэг нумтай
♦️Бие бялдраа хөгжүүлж, эрүүл тэнцвэртэй хооллодог,
♦️Сэтгэлийн зовнил, гутралдаа автаж хамаг энерги хүчээ барахын оронд аажим аажмаар “шилгээчихдэг”, уучлах, хүлээн зөвшөөрөх уужуу сэтгэлтэй
♦️Удирдах удирдуулах ёсон, баг хамт олны андын журмыг мэддэг, хүн чанар, ёс суртахуун, технологийн өндөр сахилга баттай, үүрэг хариуцлагаа яс гүйцэтгэдэг, элдэв “фракц” үүсгэж, хагалах, хор найруулах гэх мэт үйлдлээс зайлсхийдэг.

👩 Заавал эдгээр шинж бүрдсэн төгс эмэгтэй байх албагүй авах гээхийн ухаанаар хандаарай бүсгүйчүүд минь