“ЭРХЭМСЭГ ОРШИХУЙГ ТЭТГЭХҮЙ” Ц.БОЛДМАА

Хуваалцах
Жиргэх

🙋‍ Өглөөний мэнд хүргэе ⏰07 : 00 AM

✍️“Соёлыг түгээе I” төслийн маань “Эрхэмсэг оршихуйг тэтгэхүй” мэдлэгийн аян өргөн цар хүрээнд, эрхэм олон уншигч, идэвхтэн бичигч нарынхаа санаа бодлыг солилцож байна. Мэдсэн дуулсан бүхнээ түмэнд түгээх, хуваалцах бидний чин зорилго минь амжилттай хэрэгжин байгаад талархалтай сайхан байна.
✍Талархан суухын учир нь үндсэн ажлынхаа хажуугаар төрийн бус байгууллагын үйлийг чин сэтгэлийн гүнээс хийж нийгмийн сайн сайхан, олон нийтийн соён гэгээрлийн төлөө “ТАЛАРХАЛ” хэмээх цалинтайгаар их ажлыг амжуулж яваа 97-н жилийн түүхтэй эмэгтэйчүүийн холбооны эд эс, зүтгүүр нь болсон тэргүүн, тэргүүлэгч, гишүүд болох олон сайхан бүсгүйчүүдийнхээ нэрийн өмнөөс баярлаж байгаа нь энэ юм аа.
✍️ Эмэгтэйчүүд, ээжүүд, бүсгүйчүүд бид гэр бүлдээ зөв дадал хэвшлийг сахиулагч, соён гэгээрлийг чиглүүлэгч байхаас гадна нийгмийн бүхий л салбарт манлайллыг бий болгох хүчтэй хүмүүс.
✍️ Энэ нийгэмд эмэгтэйчүүд, бүсгүйчүүд заавал байх, үлгэрлэн жишээлэх салбар бол олон нийтийн, сайн дурын, ашгийн бус, нийгэмд үйлчлэх, төрийн бус, иргэний нийгмийн байгууллага юм. “ХӨДӨЛБӨЛ ХӨЛС ЗОГСВОЛ ЗООС” болсон энэ орчин цагт, хийсэн зүйлийнхээ тус нь түмэнд хүрсэн амжилтаар сэтгэлийн таашаал авах “Хариу нэхэхгүй үйл”-ийг хийж сурах хэрэгтэй байна.
✍️ ‍Ийм үйл ажиллагаанд залуусыг татан оруулах, эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийн эерэг дуу хоолойгоор түмэн олныг манлайлах, өөрийн чадах бүхнийг хэрэгтэй газарт нь ухаан зарах, задгай сэтгэх, том харах сэтгэлгээ нэн чухал юм.
✍️ ‍1990 оноос Монголд иргэний нийгмийн байгууллага албан ёсны бүртгэлтэй, бүргэлгүй маш олноор байгуулагдсан байдаг. Тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө гэсэн уриатай нь тун олон. Гэхдээ өчнөөн сайхан нэрийн дор нэгдэл цуглаан, холбоо, нийгэмлэг бий болговч цаана нь ашиг хонжоо, нэр төр хөөж, иргэний нийгмийн байгууллагын байр суурийг үгүй хийж, хүмүүсийн итгэн оролцох оролцоог мохоож, идэвх зүтгэл итгэлийг хааж байгааг нуух юун.
✍️ ‍Үнэхээрийн эмэгтэйчүүдийн эрх ашиг, нэр төр, нийгэмд эзлэх байр суурь, нөлөөлөл, хамгаалал, тэгш эрхийн төлөө тэднийг чадавхжуулж, хөгжүүлж, тууштай тэмцэх иргэний нийгмийн байгууллага хэрэгтэй байна. Яг ийм иргэний нийгмийн байгууллага, эмэгтэйчүүдийн жинхэнэ манлайлал үгүйлэгдсээр, эрх зүйн орчин дутагдсаар л байна.
✍️ Хүн бүр дор бүрийн ажлаа хийж өөр өөрийн амьдралыг цэгцлээд явбал болох мэт боловч нийгэм олон нийт, хүрээлэн буй орчин, хүүхэд багачууд, өсвөр үе залуусыг амьдралын сайн сайханд, эвлэг ёс суртахуунд, зөв ааш араншинд чиглүүлэх, үлгэрлэх, сургах, үйлд эмэгтэйчүүд бидний үүрэг хариуцлага өндөр байна.
✍️ ‍Иймээс эмэгтэйчүүд, бүсгүйчүүд минь амьдралын үнэт цагаасаа нийгмийн сайн сайхны төлөө оюун билиг, төгс ухаанаа үнэ төлбөргүйгээр өөр нэгэн хүрээнд зарцуулаарай. Хүүхдийн аюулгүй байдал, залуусын зан төлөв, ёс суртахуун, охид эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал гээд харах, оролцох, шийдэх, шийдвэрлэх асуудал олон байна аа. Олны санаа оломгүй далай гэдэг шүү дээ түүнээс л сувд адил шийдвэр гардаг нь маргаангүй үнэн билээ. Иймийн тул зууныг туулж, нийгмийн түмэн шалгуурт тэнцэн тэмцэж ирсэн МЭХ-ны үйл ажиллагаанд нэгдээрэй.
💗 Та ч бас “СОЁЛЫГ ТҮГЭЭГЧ”