“ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГААЯ” НӨЛӨӨЛЛИЙН АЯН Г.НАРАНТУЯА

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣0️⃣0️⃣ AM

😷 Дэлхий нийтээр тархаад буй Ковид 19 халдварын тархалттай холбоотой иргэдийн дунд сэтгэлийн хямрал буюу түр зуурын хариу урвал нилээдгүй илэрч байгаа тухай мэргэжлийн байгууллагууд, судлаачид ярьж байна. Тэгвэл сэтгэлийн хямрал гэдэг тухайн хүнд богино хугацаанд үүсээд арилдаг сөрөг стресс юм.

😷 Хүнд хамгийн эрхэм хоёр зүйл байдаг. Эхнийх нь эрүүл мэнд, хоёр дахь нь зүрх сэтгэл. Бидний эрүүл мэнд ямарваа нэгэн өвчинд нэрвэгдэхэд дархлаа тогтолцоо маань идэвхжин хамгаалж байдаг шиг биднийг элдэв муу зуршил, уруу дорой бодол, гутранги үзэлд нэрвэгдэхэд сайн сайхан бодол, тэвчээр хатуужил, өөдрөг үзэл биднийг хамгаалдаг. Энэ бол сэтгэлийн дархлаа юм. Тэгвэл сэтгэлийн дархлаа унахад бидний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байх нь.

😷 Иймд цар тахлын энэ үед бид сэтгэлийн дархлаагаа унагаж огт болохгүй юм. Сэтгэлийн дархлааг унагаж буй олон хүчин зүйлийн нэг нь элдэв муу бодол, гутранги үзэл. Тухайлбал олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаа эх үүсвэр тодорхой бус худал мэдээ, мэдээллийг уншаад Та түрхэн зуур санаа зовниж, сэтгэл тавгүйрхэж, айдас мэдрэгдэж мэднэ. Энэ бол сөрөг стресс төдийгүй удаан үргэлжилвэл сэтгэлийн дархлаа унагах аюултай.

😷 Иймээс иргэн бүр зөвхөн албаны эх сурвалж бүхий мэдээллийг унших, ямар нэгэн таагүй мэдээ , мэдээлэлд тайван хүлээцтэй хандах, худал мэдээллийг бусдад дамжуулахгүй байх нь өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ сэтгэлийн дахрлааг унагахгүй хамгаалах гол алхам юм.

😷 Стрессд өртсөн үед сэтгэлзүйн болон биеийн талаас өөрчлөлтүүд илэрдэг. Сэтгэлзүйн талаас доорх шинжүүд илрэх нь таныг стресстэй байгааг тодорхойлдог.
Үүнд:
• Хэт цочимтгой болох
• Санаа зовоосон бодлууд бий болох
• Бухимдуу болох
• Сандрах
• Айдас төрөх
• Сэтгэл түгших
• Сэтгэл унах шинжүүд илэрдэг.

😷 Энэ үед гэр бүлийнхэнтэйгээ ойлголцохгүй байх, хэн нэгэнд уур бухимдлаа гаргах, ажлын бүтээмж буурах, стрессээ буруу аргаар тайлах тамхи татах, архи уух гэх мэт сөрөг нөлөөтэй байдлууд илэрч болзошгүй учраас ямар нэгэн аргаар тайлах нь хамгийн чухал байдаг.

😷 Стресс тайлах олон аргууд байдаг. Бид цуврал мэдээллээрээ стресс бухимдлаа зөвөөр тайлах аргуудын талаар хүргэх тул Та бидэнтэй хамт байж стресс тайлах энгийн аргуудад суралцаарай. Мөн Та интернэтээс сэтгэл зүйчдийн зөвлөгөө мэдээллийг уншиж өөрт тохирсон аргыг туршиж үзсэн ч болно. Хүн бүр үүссэн стрессийг өөрөөр хүлээн авч өөр өөрийн аргаар амжилттай даван туулж чаддаг.

😷 Сэтгэл зүйн дархлаагаа дэмжиж “ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГААЯ” нөлөөллийн аянд нэгдээрэй. Хамтдаа аюулт өвчнийг даван туулцгаая.