“ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГААЯ” НӨЛӨӨЛЛИЙН АЯН Т.ЮМЖИРДУЛАМ

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣3️⃣0️⃣ AM

😷 Ковид-19 цар тахлын хөл хорионы үеэр Та хүүхэдтэйгээ дотно яриа өрнүүлж, тоглож, хичээлийг нь хийлгэж, хүүхдээ ажиглаж, хүүхдээ юунд илүү цаг гаргаж байгааг нь урьд өмнөхөөсөө илүү анзаарч байна уу? Ихэнх эцэг эхчүүд өдөр бүр хүүхэддээ тусгайлан цаг гаргаж чаддаггүй нийтлэг дутагдал байдаг. Иймд өнөөдөр би Та бүхэндээ эцэг эх, хүүхдийн харилцааны талаар товч мэдээлэл, зөвлөгөөг хүргэе.

😷 Эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ харилцах харилцаа маш чухал. Хүүхэд, эцэг эхийн хоорондын харилцаа хайр энэрлээр дүүрэн байж, эцэг эхчүүд хүүхдийнхээ итгэл нь, түшиг тулгуур нь, хамтрагч нь, найз нь, зөвлөгч нь байх ёстой. Ийм харилцааг багаас нь хүүхэддээ мэдрүүлж чадвал хүүхэд тань өсвөр насандаа өөртөө итгэлтэй, бусдыг хүндэлдэг, сэтгэл зүйн хувьд тогтвортой байх болно.

😷 Эцэг эхчүүд, хүүхэдтэйгээ харилцах харилцааны эрүүл бус тогтолцоо гэж байдаг. Тодруулбал,
 Захирангуй (authoritarian) эцэг эх: Ийм хэв шинжийн эцэг эхчүүд хүүхдээ эцэг эхийнхээ өөдөөс ямар нэгэн асуулт тайлбаргүйгээр шууд дуулгавартай захирагдах ёстой гэж үздэг.
 Бүгдийг хүлээн зөвшөөрөгч (indulgent) эцэг, эх: Хүүхэддээ зохих шаардлага, хориг, хязгаар тавьдаггүй, хил хязгаарын зааг нь эмх цэгцгүй эцэг эхчүүд энэ хэв шинжид багтана.
 Хайхрамжгүй (apathetic) эцэг эх: Ихэнх тохиодолд бие-сэтгэл зүйн тэнхээ чадавхи сул, эсхүл завгүй ажилтай, хүүхдүүдээ өөр хүний асрамжинд орхисон, хаясан, тусдаа амьдардаг, амжиргааны түвшин доогуур, архины хамааралд орсон эцэг эхчүүд энэ хэв шинжид хамаарна.

😷 Эдгээр нь хүүхдийнхээ хөгжлийн хэрэгцээг үл ойшоосон, “Би” хэмээх бодгалиа зохих түвшинд нь мэдрүүлээгүй, захирангуй өнгө аясаар сонсох-гүйцэтгэх, шаардах- биелүүлэх хэрэв дагахгүй бол хатуу шийтгэл оногдуулах байдлаар хүртэхүйг нь хязгаарласан, эсхүл “зөнд нь” орхисон, анхаарал халамжгүй “хөсөр, орхих зэрэг сөрөг үр дагавар бүхий хэв шинжүүд тул эдгээрээс аль болох зайлсхийгээрэй ЭЦЭГ, ЭХЧҮҮД ЭЭ.

😷 Мөн хүүхдийн зан байдал, сэтгэл зүйд ээж, аав хоёрынх нь харилцаа маш их нөлөөлдөг. Ялангуяа ээжийн сэтгэл, зан байдал тогтворгүй, таагүй байх нь хүүхдэд дамждаг тул ээжүүд гэр бүлийн харилцаандаа, өөрийн сэтгэл зүйгээ онцгойлон хянаж жолооддог байх ёстой. Ээжийн сэтгэл тавгүй, сэтгэл зовнилтой байвал хүүхэд энэхүү сэтгэл зовиур, түгшүүрийг өөртөө өөрийн эрхгүй шингээн мэдэрдэг байна.

😷 Хүүхэд үерхэж нөхөрлөх, бүр цаашилбал эцэг эх болохдоо ч энэхүү сэтгэл түгшилтийг тээж, дамжуулсаар байдаг. Иймд эцэг эхчүүд гэр бүлийн харилцаандаа аливаа сөрөг харилцааг тэвчиж байх хэрэгтэй.

😷 Сайн сайхан гэр бүл гэдэг хоёр зүрх, нэг тэмүүлэлтэй байхыг хэлдэг гэдэг. Иймд гэр бүлийн таатай орчин бүрдүүлж, аз жаргалтай байхын тулд эхнэр, нөхрүүд доорх энгийн дүрмийг гэр бүлдээ мөрдөөрэй.
• Хэзээ ч бүү үглэ
• Хань ижлээ хайрла, халамжил. Харин дахин хүмүүжүүлэхийг бүү оролд
• Нэг нэгнээ бүү шүүмжил
• Ханийнхаа сайн талыг үнэн сэтгэлээсээ магтан урамшуул
• Бие биетэйгээ эелдэг зөөлөн харьц
• Бие биедээ буулт хийж сур
• Энгэр зөрүүлэх ёс жаягийн талаар зохих мэдлэгтэй бай.. . Энэ хэдхэн зүйлийг мөрдлөг болгочихвол Танай гэр бүл аз жаргалтай байх болно.

😷 Гэр бүлийн аз жаргал гэдэг ийм л энгийн зүйлээс эхтэй. Аз жаргалтай гэр бүлд өссөн хүүхэд дахин нэг аз жаргалтай гэр бүлийг бүтээнэ. Хүүхэд бол таны толь гэдэг. Айл өрх бүхэн халуун дулаан уур амьсгалыг эрхэмлэж үр хүүхдүүддээ сайн сайханы үлгэрлэл болъё.