“ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЦГААЯ” НӨЛӨӨЛЛИЙН АЯН Н.СЭРЧМАА

Хуваалцах
Жиргэх

😀 Өглөөний мэнд 🕖0️⃣7️⃣3️⃣0️⃣ AM

😷 Гэр бүл бол нийгмийн анхдагч орчин гэдэг. Гэр бүл хэдий чинээ халуун дулаан уурь амьсгалтай, гэр бүлийн гишүүд өөр хоорондоо элгэмсэг дотно харилцаатай байна тэр хэрээр хүүхдэд зөв зан үйл, зөв төлөвшил бий болдог.

😷 Монгол гэр бүлд эхнэр нөхрийн, эцэг эхийн худ ургын харилцан хүндлэл, ачлал, хүлээцтэй байдал, уужуу ухаан, өршөөнгүй сэтгэл, тусч байдал зэрэг зан харилцааны, мөн чанарын үнэт зүйлүүд бий.

😷 Гэтэл орчин цагт гэр бүлийн энэхүү үнэт зүйл алдагдаж, гэр бүлийн харилцаа, хэв шинж даяарчлагдагдан халуун дулаан, амьд харилцаа багасаж, хамтран амьдрагч гэр бүлүүд ихсэж, эхнэр нөхөр, эцэг эхчүүд, үр хүүхдүүдийн бие биенийхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага бүдгэрч, хамтын гэхээс илүүтэй дур дураараа, өөр өөрийнхөө байх үзэл давамгайлах болсон нь гэр бүлд олон төрлийн зөрчил гарах үндэс болж байна.

😷 Би өөрөө гэр бүлийн байгууллагад ажилладаг хүний хувьд зөвлөгөө мэдээлэл авахаар ирж буй иргэдийн дийлэнх нь гэр бүлийн гишүүдийн таагүй уур амьсгал, хосууд ойлголцож чадахгүй удаан явсаар сэтгэл хөрч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, цаашлаад салах шийдвэр гаргасан, үүнээс улбаалаад хүүхдүүд нь сэтгэл зүйн хямрал, түгшилтэнд өртсөн, өөртөө итгэлтгүй, амьдралаас авах урам зориг, эрч хүчгүй болсон магадгүй зарим хэсэг амиа хорлох бодол тээсэн зэрэг сөрөг үзэгдлүүд гарсаар байна.

😷 Ялангуяа цар тахлын энэ хөл хорионы үеэр өдөр тутамдаа ойр зуурхны ажил хийж орлогоороо хүнсээ залгуулдаг байсан айл өрхүүд санхүүгийн хямралд орж, энэ нь цаашлаад амьдралд үл итгэх, байгаа байдалдаа гутрах, дургүй нь хүрэх, уурлан бухимдах зэрэг сэтгэл зүйн шинж тэмдгээр илэрч улмаар гэр бүлд хүчирхийлэл үйлдэгдэх нөхцөлийн нэг хүчин зүйл болоод байна.

😷 Энэ ч утгаар энэ жилийн “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох дэлхийн өдөр” ийг тохиолдуулан Монгол улс “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт: ЯГ ОДОО жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе!” уриатай 16 хоногийн аян зарлаж тус аянд иргэд байгууллагууд нэгдэж байгаа тул энэхүү аянд Таны оролцоо, Таны дуу хоолой нэн чухал шүү гэдгийг хэлмээр байна.

😷 Хүчирхийлэл ихэвчлэн хаалттай хаалганы цаана, хатуу хананы ард нуугдаж байдаг тул Танай хажуу айлд, Танай найзад, Танай ажлын газрын хүнд чинь хүчирхийлэлд өртөж буй шинж төлөв ажиглагдаж байвал Та иргэн хүнийхээ хувьд түүнд тусалж, цаашлаад мэргэжлйн байгууллагуудад мэдээлэл өгөөрэй. Энэ бол хүчирхийллийг таслан зогсооход оролцож буй Таны маш том хувь нэмэр гэдгийг хэлмээр байна.

😷