Эрхэм хүндэт ХҮҮХЭД БАГАЧУУДДАА олон улсын ХҮҮХДИЙН ЭРХИЙН өдрийн мэндийг хүргэж инээд баясалтай, хайр дүүрэн байхын ерөөл өргөе өө.
Энэ жил Монгол орон даяар Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг #НЭГДҮГЭЭРТ_ХҮҮХЭД уриан дор тэмдэглэж байна. Монгол улс 1990 онд онцгой анхаарал шаардлагатай хүлээн зөвшөөрч НҮБ-ийн хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орж хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хамгаалахаа тунхаглаж Хүүхдийн эрхийн тухай, Хүүхдийн хамгааллын тухай хуулийг шинэчлэн боловсруулсан байдаг.
Хүүхдийн эрх, хамгааллын талаарх хууль эрх зүйн орчин ийнхүү бүрдсэн ч хүүхдийн эрх зөрчигдсөөр, хүүхэд гэр бүл салалтын золиос болж, хүчирхийлэлд өртөж, ялгаварлан гадуурхагдаж, гэмт хэргийн золиос болсоор байгааг бид онцгойлон анхаарч эмэгтэйчүүдээ уриалан хүүхдийн эрхийг хангах, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж ажиллахаа илэрхийлж #НЭГДҮГЭЭРТ_ХҮҮХЭД үндэсний хөдөлгөөнд нэгдэж байна.
Бас энэхүү хөдөлгөөнд нэгдэж хүүхдийн өмнө тулгамдаж буй аливаа асуудлаар дуу хоолойгоо гаргаж, хүүхдийн сайн сайханы төлөө санал бодлоо илэрхийлэхийг УРИАЛЖ байна.