Өнгөрсөн амралтын өдрүүдээр нийгмийн сайн сайханы төлөөх бас нэг томоохон ажлаа эхлүүллээ.
“Анзаарахуй Дадуулахуй” ном маань 32 долоо хоногийн (64 цагийн) сургалтын багц хөтөлбөр бүхий гарын авлагатай болж, аймгийн хэмжээнд 54 сургагч багш бэлтгэлээ.
“Анзаарахуй Дадуулахуй” сургалтын хөтөлбөрийг Өвөрхангай аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Халуун ам бүл”, “Хайрлагдсан хүүхэд” төслийн зорилтот өрхүүдэд хэрэгжүүлэхээр аймаг, сумын Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллахаар боллоо.
Хөтөлбөрийн арга зүй нь зорилтот өрхийн гишүүдийг 7 хоногт 1 удаа 1-2 цагийн сургалтанд хамруулж, сургалтын сэдвийн хүрээнд 7 хоногийн турш өөрийгөө анзаарч, дадал зан үйл болгон хэрэгжүүлэх үйлдэл хийх гэрийн даалгавар гүйцэтгэхээр боловсруулагдсан болно. Мөн хүмүүс бид өөрөө өөрийнхөө КОУЧ буюу ДАСГАЛЖУУЛАГЧ гэдгийг сануулсан, анзааруулсанаараа онцлог юм.
Бид маш их зүйлийг мэддэг ч мэдлэгээ хэрхэн дадал, зуршил, зан үйл болгон төлөвшүүлж байна вэ? гэж өөрөөсөө асуух цаг болсоныг анзаарах хэрэгтэй юм.
Барууны соёлд тулгуурласан хувь хүний хөгжлийн орчуулгын ном хавтгайрсан өнөө цагт бидний боловсруулсан энэхүү гарын авлага нь монголчууд эртнээс ахуй, соёлоороо дамжуулан хувь хүний хөгжлийн ур чадварыг үр хүүхдүүддээ эзэмшүүлж ирснийг тодотгож байгаагаарай онцлог юм. Мөн Монгол улсын АЛСЫН ХАРАА 2050 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд иргэн хүнийхээ хувиар “БИ” ямар үүрэгтэй, оролцоотой байх вэ гэдгийг сануулсан агуулга, ач холбогдол өндөр хөтөлбөр гэж бид дүгнэж байгаа.
Хүмүүн бүгдээр төрмөл сайн араншингаа өнгөлөн тордож, олдмол сөрөг араншингаа зөвд залж, халуун ам бүлээ дээдлэн бөхөлж, халуун зуураа ч харь алсдаа ч эвт үйлийг дэвжээж, эх дэлхийгээ баясган аргадаж, хайрлан хамгаалж, идээ ундаагаа зөвтгөн, билиг ухаанаа хөгжүүлж, эрхэмсэг оршихуйгаа тэтгэн, арга билгийг тэгшитгэх нь эрхэм чанар бөгөөд энэ бүгдийг өөрийн амьдралын дадал, зан үйл болгон төлөвшүүлэхийг уриалж байгаа юм.



